УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн намууд хуулийн дагуу бичиг баримтаа бүрдүүлж өгөөд байна. СЕХ хуулийн хугацаанд эдгээр бичиг баримтыг нягтлан үзэж нэр дэвшигчдийг бүртгэх юм.
Албан бус эх сурвалжийн мэдээгээр МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс намын жагсаалтаар нэр дэвшүүлсэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш С.Нарангэрэл, ШУТИС-ийн багш С.Авирмэд нарын нэрийг татуулж магадгүй болжээ. УИХ-ын Сонгуулийн шинэчилсэн хуулиар төрийн албан хаагчид УИХ-д нэр дэвшихээр бол энэ оны нэгдүгээр сарын 1 гэхэд ажлаасаа чөлөөлөгдсөн байх ёстой. Гэтэл төрийн үйлчилгээний албан хаагч болох МУИС, ШУТИС-ийн багш нар ажлаасаа чөлөөлөгдөлгүй нэр дэвшсэн хэмээн ийнхүү татаж магадгүй болсон сурагтай байна.
Д.ОЮУН