Барьцаалагдсан Францын сэтгүүлч суллагджээ

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

Барьцаалагдсан Францын сэтгүүлч суллагджээ

Колумбийн хувьсгалын ардын армийн босогчид сарын өмнө Францын сэтгүүлч Ромио Ланглойсыг барьцаалсан бөгөөд өчигдөр түүнийг суллажээ. Түүнийг Колумбийн өмнөд хэсэгт орших ширэнгид олон улсын эвлэрүүлэн зуучлалын байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Францын хорин дөрвөн сэтгүүлчид армийн цэргүүдийн Какета нутаг дахь хар тамхиний лабораторийг устгах ажиллагааг кино хальсанд буулгаж байхдаа олзлогджээ.

Олзлогчид 35 настай Ланглойсыг ням гаригт суллаж олон улсын Улаан Загалмайн Нийгэмлэгийн эвлэрүүлэн зуучлах хорооны төлөөлөгч Jean-Baptiste Chauvin болон энхийн ажилтан Piedad Cordoba нарт хүлээлгэн өгөх болсноо мэдэгдсэн байна.

Сэтгүүлчид богино хэмжээний мэдээлэл хийхийнхээ өмнө хувьсгалын ардын армийн босогчидтой хамт тосгоны цугласан олон дундуур явж байжээ.

 Ромио Ланглойс “Нэг талаар сарын хугацаанд олзонд байсан ч одоо аюул ард үлдсэн. Би жоохон ядарсан гэхдээ зүгээрээ” гэж ярьсан байна.

Мөн тэрбээр “Тэд намайг яг байлдаж байгаад шархадсан дайчин шиг эмчилж байсан” гэж нэмж хэлсэн байна.

Гэхдээ Ланглойс Сөргөлдөгч хоёр талынханд өөрийг нь улс төрийн зорилгоор ашиглах гэж оролдсонд харамсаж байгаагаа мөн илэрхийлжээ.

Тэрбээр хэдэн цагийн дараа Какетагийн Сан Исидро тосгоноос Флоренц хот руу машинаар явна. Ланглойс шөнийг эндээ өнгөрөөх үү, Колумбийн нийслэл рүү явах уу, эсвэл шууд Франц руу явах уу гэдэг нь тодорхойгүй байна.

Какета бол Колумби даяар тархсан долоон тулааны ангиудын  нэг өмнөд хувьсгалын ардын армийн босогчдийн бүлгийн нутаг нь юм. Бас энэ нутаг нь  хар тамхиний үйлдэрлэл худалдааны чухал газар бөгөөд энд кокагийн дайчдыг бэлтгэдэг ажээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж