“Carec 2020” буюу Төв азийн бүс нутгийн Эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкнаас санаачлан, 10 орны хооронд зам тээвэр, эрчим хүч, худалдааг хөнгөвлөх, бодлогын салбаруудад хамтын ажиллагааг хөгжүүлэх ийнхүү бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмждэг ажээ. Хөтөлбөрт Афганистан, Азейрбайджан, БНХАУ, Казакстан, Киргизстан, Монгол, Пакистан, Таджикистан, Туркменистан болон Узбекстан орон багтдаг байна. Хөтөлбөрийн талаар Сангийн яамны Зээл, тусламжийн бодлого, хамтын ажиллагааны газрын орлогч дарга Т.Доржхандаас тодрууллаа.
-10 жилийн хугацаанд уг хөтөлбөрийг хэрэгжүүлээд ямар үр дүнд хүрсэн бэ?
-Төв Азийн эдийн засгийн бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага нь “Carec” хөтөлбөрөөрөө зам тээвэр, эрчим хүч, худалдааг хөнгөвлөх, бодлогын салбаруудад хамтын ажиллагааг хөгжүүлэхээр голлон анхаарч, ажлуудыг хийлээ. Ер нь байгууллагад багтдаг орнуудын нийтлэг бэрхшээл нь далайд гарцгүй байна. Зам, агаараар холбогдоогүй учир бараа тээвэрлэлт өндөр өртөгтэй байна. Үүнээс шалтгаалаад, бизнесийн үр ашиг бага байна гэж үзэж байгаа. Тэгэхээр үүнийг шийдэхийн тулд зам тээврийн асуудлыг шийдэх хэрэгцээ гарсан. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол Улсад 300 орчим сая долларын өртөгтэй төсөл, хөтөлбөрийг хийлээ. Монгол Улс гааль, хяналтын салбарт, гадаад худалдааг хөнгөвчлөх замаар цахим, нэг цонхны үйлчилгээг бодлогоор дэмжиж хэрэгжүүлж байгаа нь томоохон ололт. Урд нь гаалийн бүрдүүлэлтийг хийж, бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг, долоон хоногт хийдэг байсан бол одоо хоёр хоногт хийдэг боллоо.
-“Carec 2020” ирэх арван жилийг хэрхэн харж байгаа вэ?
-Ерөнхийдөө нэгдүгээрт, эдгээр улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлье гэж байна. Хоёрдугаарт, гадаад худалдааны эргэлтийг сайжруулъя гэсэн үндсэн хоёр чиглэлийг анхаарч байна. Жишээ нь, Монголд эрчим хүчний шинэ эх үүсвэр байгуулах тухай тавдугаар цахилгаан станцын зураг төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх юм.
-Улс орнуудад хөрөнгө оруулдаг энэхүү Төв Азийн эдийн засгийн бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага нь чухам хаанаас санхүүждэг юм бол?
-Санхүүжүүлэгчээр Азийн хөгжлийн банк гол санаачлагчаар ажиллаж, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, НҮБ, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Исламын хөгжлийн банк, Германы техник, хамтын ажиллагааны нийгэмлэг, Жайка зэрэг олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хувь нэмэр оруулж санхүүжүүлдэг юм.
-Carec 2020 хөтөлбөрийг хэрэгжүүлснэээр улс оронд ямар ач холбогдолтой вэ?
-Худалдаа, тээвэр, эрчим хүчний салбарт гол ач холбгдол өгч ажиллаж байна. Үүнд дэд бүтцийн чанартай төслүүдйиг хэрэгжүүлснээрээ тухайн орны өрсөлдөх чадвюарыг сайжруулах, хөрөнгө оруулалтыг татах, хөрш зэргэлдээ орон болон гуравдагч зах зээлд гаргах боломжийг нээж өгч байгаа юм. Тухайлбал, Монголын тухайд, баруун бүс нутгуудаар дамжиж өнгөрч байгаа автозамыг байгуулахад уг хөтөлбөр болон Азийн хөгжлийн банкнаас дэмжлэг үзүүлэн ажиллахж байна. Энэ баруун бүсийн авто зам нь ОХУ болон БНХАУ руу холбох юм.
-Гадаадын улс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд тухайн улсад ямар ахиц гарсан бэ?
-Төв азийн бүс нутгийн хөтөлбөр маань монгол төдийгүй, буад орнуудад хэрэгждэг. Алма-Ата, Киргиз хотыг холбох замыг холболоо. Таван жилийн өмнө машин унаа явдаггүй байсан бол одоо авто зам холбосноор аялал жуулчлал хөгжиж, бараа бүтээгдэхүүний худалдааны хурдацтай эргэлт гарсан. Дээр дурдсан дөрвөн салбарт 15 тэр бум долларын өртөг бүхий 100 гаруй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүллээ. Харин зөвхөн Монгол Улсад 300 сая ам. долларын найман төсөл хэрэгжээд байна. Үүнд зам тээврийн тав, гаалийн шинэчлэлийн нэг, Өмнөговийн хот суурин газруудыг хөгжүүлэх төсөл болон ложистикийн төслүүд багтсан. Монгол Улсын хувьд одоо эдийн засаг нь хурдацтай өсч байгаа нь зөвхөн уул уурхайгаас хамааралтай байна. Тиймээс үүнийг өөр салбарт тараан байршуулж болох юм. Тухайлбал, хүнс, хөдөө аж ахуйн салбар байна. Монголын мах маш чанарлаг, гадаад зах зээл дээр эрэлттэй байж болох учраас энэ салбарыг хөгжүүлж болох юм.