Түвд эмэгтэй өөрийгөө шатаажээ

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

Түвд эмэгтэй өөрийгөө шатаажээ

Хятадын Сичуан мужын Аба дүүрэгт Түвдийн нэгэн эмэгтэй өөрийгөө шатааж, зулын гол болжээ. Уг мужид өөрийгөө шатаасан гурав дахь тохиолдол нь энэ болж байна хэмээн Түвдийн тусгаар тогтнолыг дэмжигч хөдөлгөөн мэдээлсэн байна.  Уг эмэгтэй Аба дүүргийн  нэгэн сүмийн гадаа өөрийгөө шатааж, Хятадын дарангуйллыг эсэргүүцсэнээ илэрхийлжээ. Өнгөрсөн ням гаригт Түвдийн нийслэл Лхас хотод хоёр лам мөн зулын гол болсон эмгэнэлт хэрэг гарсан билээ.

Түвдийн эрх чөлөө, тусгаар тогтнолыг дэмжиж ийнхүү өөрсдийгөө зулын гол болгож байгаа лам нарын тоо нэмэгдсээр байна.

Түүнчлэн тус улсад болоод байгаа энэ хэргийн талаар хэвлэл мэдээллээр дэлгэрэнгүй гаргахыг Хятадын зүгээс хориглосон нь ихээхэн хүндрэл учруулаад байгаа юм байна. Энэ хэргийн талаар тус тосгоны нэгэн оршин суугч Франц-Пресс агентлагт утсаар  мэдээлсэн байна.

Аба сүмийн гадаа өөрийгөө шатаасан уг эмэгтэй гурван хүүхдийн ээж байжээ. Хятадын удирдагчид дээрх хэрэгт Түвдийн Далай ламыг буруушааж байгаа юм.

Э. Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж