Байгаль орчин аялал жуулчлалын яам, Эрдэс баялаг эрчим хүчний яамд хамтран урт нэртэй хуулийн хэргэжилтийг хангахаар болжээ. Одоогоор гол мөрний эх бүрэлдэх болон ойн сан бүхий газарт олборлолт хийж байсан 242 алтны шороон орд газруудын хил хязгаарыг тогтоож, үйл ажиллагааг нь түдгэлзүүлээд байгаа юм байна. Түдгэлзүүлээд байгаа 242 лицензээс 69-ийг цуцалсан бол 36 лицензийг хэсэгчлэн цуцалжээ. Урт нэртэй хуулийн хамрах бүс орон нутагт багтсан бусад 1400 гаруй лицензийг үе шаттайгаар шийдвэрлэнэ гэдгийг холбогдох сайд нар мэдэгдсэн байна.