
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим нь Голланд улсын Засгийн газартай хамтран “PUM” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Уг төслийн Монголыг хариуцсан зохиуцуулагч Макс Барис,болон МҮХАҮТ-ын орлогч дарга М.Оюунчимэг нар саяхан Дорнод аймгийн “БД” компаниас гадаадын экспертийн зөвлөлгөө авах хүсэлт тавьсны дагуу бизнесийн орчинтой очиж танилцсан байна. Тэднийг Дорнод аймгийн ХАҮТ-ын дарга Р.Зоригтбаатар хүлээн авч, аймагтаа ажиллаж буй хэд хэдэн аж ахуй нэгж байгууллагуудаар оруулж танилцуулсан байна. Мөн тэднийг Дорнод аймгийн засаг дарга Ц.Жанлав, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Н.Дашням нар хүлээн авч уулзжээ. Энэхүү төслийн байгууллага нь 30 гаруй жилийн турш Африк, Ази, Америкийн орнуудад 2500 дадлага туршлагатай экспертүүдээ илгээдэг (байгууллагуудын хүсэлт) бөгөөд жил бүр 2000 гаруй жижиг, дунд үйлдвэрүүдэд үйл ажиллагааг нь сайжруулах зөвлөлгөөг өгч, Голландын компаниудтай биезнесийн холбоо тогтооход тусалдаг байна. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим нь энэхүү төслийг УБ хот болон Дархан, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Ховд гээд олон аймагт өндөр үр ашигтай хэрэгжүүлж байгаа ажээ.
Э.САРАА