Бангладеш болон Пакистаны эмэгтэйчүүд хүчлийн халдлагад байнга өртөж, амь нас, эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирдог байна. Сүүлийн үед Колумбад ч мөн эмэгтэйчүүдийн гоо сайхныг хохироосон хүчлийн халдлага гарах нь олширчээ.
Колумбын Эрүүл мэндийн институтэд 2010 оны байдлаар 55 тохиолдол, 2011 оны байдлаар 42 тохиолдол бүртгэгдсэн байна.
Энэ жил гэхэд л 22 эмэгтэй хүчлийн дайралтад өртсөн гэж мэдээлсэн байна.
Орон нутагт хүчлийн дайралтанд өртсөн хохирогчидтой холбоотой байдаг хатагтай Нарнандезийн хэлж байгаагаар бодит тоо нь үүнээс ч их гэнэ.
Хохирогч бүсгүйчүүд заналхийлэл, сүрдүүлгээс айж, хуулийн байгууллагад хандаж чаддаггүй гэж тэрбээр ярьсан байна.
Мөн “Он гарснаас хойш 100 гаруй тохиолдол гарсан. Орон даяар маш олон эмэгтэйчүүд хүчилд түлэгдсэн” гэжээ.