Зургадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

Зургадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

“Эх үрсийн баяр”-ын өдөр буюу зургадугаар сарын 1-нд урьд өмнөх жилүүдийг бодоход сэрүүхэн бороотой өдөр болох төлөвтэй байгаа юм. Маргааш өдөртөө бага зэргийн бороотой. Агаарын хэм 15-17 хэмийн дулаан, салхи тогтуун 2-6 м/с салхитай байна. Шөнөдөө үүлшинэ агаарын хэм 4 хэмийн дулаан тогтуун салхитай байна.

Түүнчлэн, агаарын температурын ирэх зургадугаар сарын дундаж нь Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-14, говийн нутгийн өмнөд хэсгээр 21-25, бусад нутгаар 15-20 градус дулаан буюу Баян-Өлгий, Увсын ихэнх нутаг, Ховд, Хөвсгөл, Булган, Дорнодын баруун өмнөд, Завхан, Сүхбаатарын хойд, Баянхонгор, Төв аймгийн зүүн хойд, Архангай, Сэлэнгийн зүүн, Өвөрхангайн баруун хойд, Хэнтийн хойд болон зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.0 градусаар дулаан байна.  

Энэ сард орох хур борооны нийт хэмжээ нь Ховд, Дундговийн хойд, Увс, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Төв аймгийн өмнөд, Өмнөговийн баруун,  Говь-Сүмбэрийн нутаг, Хэнтийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, харин Говь-Алтайн зүүн хойд,  Завханы зүүн өмнөд, Баянхонгорын баруун хойд, Архангай, Сүхбаатарын баруун өмнөд, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж