Тэд үзэг нэгт нөхдийнхөө номын заллагат саатсан нь энэ. Хүүхдийн зохиолч гэдэг хүүхдэд зориулж уран бүтээл хийсээр байгаад яг л тэдэн шигээ гэгээхэн цагаахан болчихдог хэмээн ярьдаг. Тэдний нэг Д.Нацагдоржийн шагналт хүүхдийн зохиолч Д.Батжаргалын хүүхдийн баярт зориулан бяцхан уншигчиддаа “Хүүхэд багачуудын хөгжөөнтэй ном-II”, “Хүүхэд багачуудын хөгжөөнтэй ном-III” дэлгэн барилаа. Будаг нь ханхалсан түүний шинэ бэлгүүд үүгээр дууссангүй ээ.
МУИС-ийн 70 жил, Утга зохиолын тэнхимийнхээ 30 жилийн ойд тэрбээр “Хүүхдийн яруу найргийн уран чадварын зарим асуудал” нэртэй шинэ бүтээлээсээ дээжлэн авчирчээ. Түүний номын заллагад МУИС-ын монгол хэл, соёлын сургуулийн захирал, Гавьяат багш Ж.Баянсан, МУИС-ын утга зохиолын тэнхимийн эрхлэгч, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам, МУИС-ын утга зохиолын тэнхимийн багш, Гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Д.галбаатар, Төрийн шагналт яруу найрагч Д.Нямаа, МУИС-ийн багш, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, хэл бичгийн ухааны доктор До. Цэнджав, МУИС-ийн багш, хэл бичгийн ухааны доктор Б.Хишигсүх, МОНҮР-ийн уран сайхын нэвтрүүлгийн ерөнхий редактор, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Данзангийн Нямаа, “Монгол барилга” констракшны ерөнхий захирал С.Батчулуун, “Хүүхдийн номын ордон”-ы захирал Д.Оюунбилэг нар саатав. Тэдэнд хүүхдийн зохиолч Д.Батжаргал алтан шар хадаг дээр номын дээжээсээ өргөн барьж хүндэтгэл үзүүлсэн юм.
Номын заллагын хойморт дэлгэгдсэн эдгээр номууд нь сургуулийн бага болон дунд насныханд зориулсан бүтээлүүд юм. Тэрбээр хүүхдийн ном, зохиол туурвихаас гадна родио теле нэвтрүүлгүүдийг хүүхэд багачууддаа зориулан бичиж тэдний сонороыг мялаасаар ирсэн юм. Мөн тэрбээр цаашид хүүхдийн гэх тодотголтой драмын уран бүтээл тайзнаа тавих тал дээр нь нэгийг бодож яваагаа дуулгасан юм.
Түүний “35 үсгийн гуншин”, “Бамбарууш яаж эдгэсэн бэ”, “Туулайн байшин”, “Яамитай өнгөрүүлсэн хөгжилтэй зун”, “Далдыг мэддэг Даваажий” зэрэг бүтээлүүд нь хэдийнэ хүүхэд багачуудын амтархан унших ном болсон юм.
Зургийг ЭНД дарж үзнэ үү