Шатар сонирхогчид, тэгэх тусмаа хүүхэд, багачууд тоглолтын дунд үеийн үнэлгээ, түүнээс үүдэх төлөвлөгөөний үр шимийг их мастерын дасгалжуулагчийн номоос хүртэх боломж той аж. Байрлалаа зөв үнэлж дадвал, төлөвлөгөөг бо дитой зөв гаргаад ялалтад хүрэх боломжтойг есөн бүлэг бүхий номдоо 150 гаруй сонирхолтой, сургамжит өргийг түшиглэн бичжээ.
“Шатрын байрлал үнэлэх чиглэлээр монгол хэл дээрх анхны энэхүү сурах бичгийг өөрийн олон жилийн хөдөлмөрийн үр дүнд түшиглэн бичлээ. Шатар тоглоход, тоглуулахад учир их бий. Шаг, дуг гэсэн төдийгээр шатарчин болчихгүй ээ. Хөлөг дээр үүссэн байрлалыг чадвал нүүдэл бүрийнхээ өмнө тооцоод, зөв төлөвлөгөө гаргаж сурахад энэ ном туслах учиртай. Хүүхдээ дасгалжуулах явцад үзсэн, мэдсэн бүхнээ шатар сонирхогч багачууддаа зориулах цаг маань боллоо” хэмээн Д.Батхуяг нэгэнтээ өгүүлсэн.
Жилийн өмнө “Сонирхолтой бяцхан өргүүд” номдоо шатрын гарааны талаар бичсэн дасгалжуулагчийн шатрын сэдэвтэй дөрөв дэх ном ийнхүү уншигчдын мэдэлд шилжиж байна.