Либерийн экс ерөнхийлөгч 50 жил хоригдоно

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

Либерийн экс ерөнхийлөгч 50 жил хоригдоно

Нэгдсэн Үндэсний байгууллагын дайны гэмт хэргийг шүүх хурлаас Либерийн хуучин ерөнхийлөгч Чарльз Тейлорт  50  жилийн хорих ял оноожээ.

Өнгөрсөн сард Тейлорыг 1991 оноос 2002 оны хооронд Сьерра-Леонед дэгдсэн иргэний дайны бослого гаргагч нарт тусламж үзүүлж, дайнд уруу татсан хэргээр буруутгасан.

Сьерра-Леоны Тусгай Шүүхийн шүүгчид “Ерөнхийлөгч Чарльз Тейлорын төрийн тэргүүн мөн ард түмний итгэлцлийн бэлэг тэмдэг гэсэн байр суурийг нь эрэгцүүлсэн” гэж мэдэгджээ. 64 настай Тейлорын өмгөөлөгч “Тейлор буруугүй, тэр ялын эсрэг давж заалдана” гэж ВСС-д ярилцлага өгсөн байна.

Нийслэл Freetown-н  шүүх танхимд цугласан Сьерра-Леоны дайны хохирогчид шүүх танхимын том дэлгэцээр ялын тогтоолыг сонссон байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж