Шар буурцаг хорт хавдраас сэргийлдэг | News.MN

Шар буурцаг хорт хавдраас сэргийлдэг

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Шар буурцаг хорт хавдраас сэргийлдэг

 Шар буурцаг нь маш ашигтай, тэжээллэг ургамал юм. Мөн ургамлын антиоксидант гэж үздэг. Антиоксидант нь эд эсийг чөлөөт радикалаас хамгаалдаг. Чөлөөт радикал гэдэг нь хорт хавдар үүсгэх нэгэн үндсэн шалтгаан болдог.


Шар буурцаг түрүү булчирхайн өвчнөөс сэргийлдэг

Шар буурцагт агуулагдах изофлавон хэмээх бодис нь түрүү булчирхайн өвчний эрсдэлийг бууруулдаг. Шар буурцагийг түлхүү хэрэглэдэг Солонгос, Хятад зэрэг Азийн орны хүмүүсийг Европын хүмүүстэй харьцуулахад түрүү булчирхайн хорт хавдраар 30 дахин бага өвчилдөг аж.


Шар буурцаг холестериныг бууруулдаг

Шар буурцаг нь ханаагүй өөхний хүчлийн өндөр агууламжтай ашигтай өөх тосыг ихээр агуулдаг. Шар буурцаг нь холестерины түвшинг бууруулна. Өдөрт 30 гр шар буурцгийн уураг идэхэд муу холестерины асуудлыг шийдвэрлэнэ.


Шар буурцаг зүрхний өвчнөөс сэргийлнэ

Шар буурцагт Е, А, С болон В-ийн төрлийн витамин ихээр агуулагддаг. Үүний дотор зүрхний болон бусад булчинг бэхжүүлдэг В1 витамин бий.


Шар буурцаг цэвэр уураг агуулагдаг
Шар буурцаг нь кальци, кали, төмөр зэрэг бараг бүх төрлийн микроэлементийг агуулдаг. Шар буурцганд агуулагдах төмөр нь бусад бүтээгдэхүүнийг бодвол шингэхдээ сайн. Шар буурцганд цэвэр уураг агуулагддаг учраас ийм олон давуу талтай.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

SoyaMagic 2010-03-03 202.70.39.254

Шар буурцаг хэрэглэж байх нь эрүүл мэндэд үнэхээр ашигтай

Шар буурцаг хэрэглэдэг хэрэглэж үзэхийг хүсч байгаа бол дэлгэрэнгүй мэдээлэл сонирхож байгаа бол wwwsoyamagicorg хуудсыг орж үзээрэй

Шар буурцагны сүүний SoyaMagic машин гэрийн нөхцөлд тофү хийх хэрэгсэл тофү хийхэд хэрэгтэй нягтруулагч шар буурцаг зэрэг барааг санал болгож байна

wwwsoyamagicorg

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж