
Өнгөрсөн жилийн энэхүү тоглолтын орлого болон найз нөхдийнхөө хандивын мөнгөөр ЭНЭШТ-ийн нярайн тасагт шаардлагатай байсан тоног төхөөрмжийг худалдан авч бэлэглэж байсан билээ. Харин тэрбээр энэ жилийн тоглолтын орлогоо хүүхэд багачуудад зориулсан тусгай сувилал байгуулах төсөл хэрэгжүүлэхэд зориулахаар төлөвлөжээ.
Поп дива Алтаа "Ногоон орчин бидний ирээдүй" тоглолтоо хийж, хүүхэд, эцэг эхчүүдтэй дуу хуурын ертөнцөөр аялах нь ээ. Түүний тоглолтод Монголын хүүхдийн ордны дууны багш С.Ганчимэгийн шавь нар болон “Extacy” хамтлагийн охид ая дуугаа хүргэх юм байна.
Г.Даша