Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

Завхан аймгийн Боловсрол соёлын газраас “Архигүй Монгол аян”-ыг эрчимжүүлэх, сурагчид мэргэжлээ зөв сонгоход туслах зорилгоор зохион байгуулсан “Мэргэжил сурталчлах өдөрлөг”-ийн хүрээнд прокурорын туслах ажилтан Г.Баяраа “Архи-Шинэ үеийн сонголт биш” сэдвээр элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөх,  төгсөх ангийн 500 гаруй сурагчдад урилгаар лекц уншив. Уг лекцийн үр дүнд сурагчид архины хор хөнөөл, түүний үр дагаварын талаар бодит мэдээлэл авч, “Архигүй Монгол аян”-д нэгдэж, сонголтоо зөв хийхээ илэрхийлэв.

Завхан аймгийн прокурорын газрын хэвлэл мэдээллийн алба
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж