Дэлхий нийтээр тавдугаар сарын 31-ны өдрийг “Тамхигүй өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ удаагийн “Тамхигүй өдөр”-ийг "Адра Монгол" олон улсын байгууллага, НЗДТГ хамтран зохион явуулж байна. Энэ ажлын хүрээнд "Охид, эмэгтэйчүүдийг тамхины хор хөнөөлөөс сэргийлье" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Учир нь өсвөр насны охидын долоон хувь нь тамхичин болж буйтай холбоотой гэнэ. Энэ өдөр тамхины иш түүж, устгах үйл ажиллагаа зохион байгуулж идэвхтэй оролцсон байгууллагыг урамшуулж шагнах аж.
Гар зургийн уралдаан болон тамхигүй ресторан зэргийг ч шалгаруулж өргөмжлөл гардуулахаар төлөвлөсөн байна. Мөн худалдаа үйлчилгээний цэгүүдэд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар шалгалт хийхээр болжээ.
Д.ЖАРГАЛ