Булган аймгийн Уньт багаас Хөвсгөл аймгийн Тариалан сумын чиглэлд баригдах 88 км хатуу хучилттай авто замын төслийн Зам барилгын ажлын гэрээг өнгөрсөн сард байгуулжээ. Уг төслийг Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сангийн зээлийн хөрөнгөөр Зам тээвэр барилга хот байгуулалтын яам, Авто замын газар захиалж хийлгэх гэж байгаа ажээ. Ажлын явцад Кувейт улсын “Abdulaziz AI Fulaij Consulting” болон Бүгд Найрамдах Солонгос Улсын “Soosong”, Монгол улсын “TIB” компаниудын түншлэл зөвлөхөөр ажиллаж, БНСУ-ын “Baek Seok Construction” ХХК гүйцэтгэгчээр ажиллах юм байна. Замын ажлыг энэ оны есдүгээр сарын нэг гэхэд гүйцэтгэж дуусахаар төлөвлөөд байгаа гэнэ.