Европын агаарын замд “ногоон гэрэл” асав

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Европын агаарын замд “ногоон гэрэл” асав

Европын агаарын замын сүлжээнд Исландын галт уулын үнсэн үүлнээс болж үүссэн “зангилаа” одоо л нэг юм тайлагдаж эхэлж байх шиг байна. Европын агаарын замын хяналтын албаны төлөөлөгчийн хэлснээр бол Исландын галт уулын үнсэн үүл замхарч эхэлсэн гэнэ. Иймд Европын нисэх буудлууд үйл ажиллагаагаа сэргээж эхэлсэн байна. Португалийн нисэх буудал хүлээгдэж байсан хугацаанаасаа дөрвөн цагийн өмнө буюу орон нутгийн цагаар өнөө өглөө 9 цагт нээгджээ. Хэдий энэ мэдээ олон хүнийг баярлуулж байгаа ч зарим нислэг тэр дундаа Атлантын далай дээгүүр нисэх нислэгүүд замаасаа буцах магадлалтай байгаа гэнэ.

Агаарын компаниуд нийт Европын хэмжээнд 28500 нислэг хүлээж авахад бэлдэж байгаа ч энэ тоо нь улирлын энэ үед авдаг дундаж нислэгийн тооноос 500-аар бага тоо юм. Франц болон Австри улсууд өнгөрсөн ням гарагийн шөнө зарим нислэгүүдийг буцаан газардуулахаас өөр аргагүйд хүрсэн байна. Хэдийгээр Италийн Милан,Пьеза, Флоренц хотууд нисэх буудлуудаа эргэн нээсэн ч Их Британиас ирж байгаа зарим нислэгүүдийг хойшлуулсан байна.Өнгөрсөн сары турш идэвхижсэн Исландын галт уул Европын агаарын замыг бүхэлд нь тав хоног хааж байсан бөгөөд 6000 метр хүртэл өндөрт их хэмжээний үнс нурмыг гаргаж “шидсэн” гэж судлааяид тогтоогоод байгаа юм. Одоо Европчууд нислэгийн билет авахаасаа өмнө агаарын зам ямар байдалтай байгаа талаар заавал лавлагаа авч байж мөнгөө төлөх болсон гэнэ.

М.Наст

Бичлэг үзэх…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж