Талууд Монгол-Азербайжаны харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх, соёл, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.
Элчин сайд Латиф Гандилов хэлсэн үгэндээ Азербайжан, Монгол хоёр ард түмэн түүх соёлын хувьд олон зүйлээр холбоотойг цохон дурдаад, хоёр улсын хооронд гадаад харилцаа, боловсрол болон худалдаа эдийн засгийн салбарын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулахаар ажиллах санал дэвшүүлэв.
Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг Монгол, Азербайжаны хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгаа, үүнийг бүрэн дүүрэн ашиглахын чухал хэмээн тэмдэглэж, Элчин сайдын албан үүргээ гүйцэтгэх хугацаанд Монгол, Азербайжаны харилцаа, хамтын ажиллагаа боломжтой бүхий л салбарт шинэ түвшинд гарна гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Элчин сайд Л.Гандалов ГХЯ-ны зарим газрын захирал нартай уулзав.