Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт орших Зоргол хайрханы тахилга наадам тавдугаар сарын 29-нд боллоо. Тахилга наадамд аймаг цэргийн цолтой болон залуу 64 бөх барилдсанаас Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Завхан дэвжээний бөх аймгийн арслан Ж.Сүхбат түрүүлж, Дундговь аймгийн Өндөршил сумын харьяат Түшээт ханы аварга дэвжээний бөх аймгийн начин Х.Батбаяр үзүүрлэв. Шөвгийн дөрөвт аймгийн арслан Г.Батням, сумын заан Нямжаргал нар шалгаран үлдлээ.
Эх сурвалж: www.undesniibukh.mn