”MCS Coca-Cola”-гийн ээлжит сюрприз ”Happiness truck”

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

”MCS Coca-Cola”-гийн ээлжит сюрприз ”Happiness truck”

Эм-Си-Эс Кока Кола халуун зуны ээлжит сюрпризээ барьж байна. Та бидний хэзээний танил болсон Happiness truck маань 6-р сарын 1-н буюу Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрөөр явж бяцхан үрс, эцэг эх, хэрэглэгчидээ ахин баярлуулах гэж байна. Happiness truck гэж юу вэ? Happiness truck нь Кока Кола компаниас хэрэглэгчиддээ барьдаг  сюрпризүүдийн нэг бөгөөд  энэхүү машин нь тодорхой маршрутаар тодорхой цагт Coca-Cola-гийн гарын бэлгийг хүмүүст баяр хөөрийн хамтаар бэлэглэдэг АЗ ЖАРГАЛЫН МАШИН юм. Энэ машин нь Кока Кола компани үйл ажиллагаа явуулдаг дэлхийн бүх улсад тархсан, дэлхийн маш олон хүмүүсийг баярлуулж, баяр хөөр нэмж чадсан үйл ажиллагаа юм. Тиймээс энэхүү машин баяр хөөрөөр бялхсан гайхалтай өдрийн чинь нэгээхэн хэсэг байж, бяцхан үрсэд чинь мартагдашгүй бэлэг болж чадна гэж амлаж байна.

Энэ өдөр Happiness truck маань

  • 12:10-12:20  Зайсан бурхантай хөшөө
  • 13:00-13:10 Скай их дэлгүүрийн урд талбай
  • 15:10-15:20 Улсын Их Дэлгүүрийн урд талбайд
  • 15:40-15:50 Макс Mall худаладааны төв гэсэн 4 маршрутаар явах ба бяцхан үрсийг маань бөөн бөөн бэлэг, бөөн бөөн сюрприз хүлээж байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж