Хэргийг сануулбал, Л.Байгалмаа 2009 оны VI сарын 28-нд Бээжинд 149 ширхэг үрэл гар тээшиндээ авч явсан аж. Гаалийнхан нь хар тамхи байж болзошгүй гэж үзээд түүнийг саатуулсан гэдэг. Шалгах төхөөрөмжөөр Л.Байгалмааг шалгахад гар тээшинд нь байсан үрэл цөөнгүй байгааг нь мэдсэн ажилтнууд Бээжин хотын Тяньтан Пуха эмнэлэгт хүргэж туулга хийлгэсэн. Гэтэл сэжигтний биеэс 52 ширхэг үрэл гарсан. Ингээд шалгалтын ажил нарийсч шинжилгээ хийж эхэлсэн юм. Бээжин хотын Нийгмийг аюулаас хамгаалах газрын Мансууруулах бодисын судалгааны лабораторын шинжилгээгээр дээрх үрэл нийт 2004 гр жинтэй 48,7 хувийн герион болох нь тогтоогдсон юм.
Харин Л.Байгалмаагийн хамсаатан болох Ё.Оюунбилэг, Гантуяа нарт Монгол Улсын шүүхээс 5-7 жилийн хорих ял оноосон юм.