Нийслэлийн цагдаагийн газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа баар, цэнгээний газруудын эзэмшигч, хариуцагч нартай өчигдөр уулзсан байна. Уулзалтын үеэр тус газруудад шөнийн 12 цагаас хойш хугацаа хэтрүүлэн ажиллахгүй байхыг хатуу анхааруулсан байна. Нийслэлд байдаг цэнгээний газар, шөнийн клубууд цаг хэтрүүлэн ажилладаг аж. Тухайлбал "Брикс" шөнийн клуб 18 удаа ийм зөрчил гаргасан бол цэнгээний газрууд хамгийн доод тал нь таван удаа илүү цагаар ажилласан гэв. Ийм тохиолдолд захиргааны хариуцлага гэж 250 мянган төгрөгөөр тогргодог тул үүнээс хэд дахин ашиг олдог газрууд үл ойшоодог аж. Тиймээс Нийслэлийн цагдаагийн газраас удаа дараа цаг хэтрүүлэн ажиллавал цаашид Эрүүгийн хуулийн 161-р зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэх талаар сануулсан байна.
Д.ЖАРГАЛ