Автотээврийн албан татварыг өнөөдөр авч дуусна

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

Автотээврийн албан татварыг өнөөдөр авч дуусна

Авто тээврийн болон өөрөө явагч тээврийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажил өнөөдөр дуусна. Энэхүү нэгдсэн арга хэмжээг Татварын ерөнхий газрын даргын 2012 оны 158 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу  өнгөрсөн гуравдугаар сарын 10-наас улс орон даяар  эхлүүлсэн.

Нийслэлийн есөн дүүрэгт татвар хураах ажлыг бүх дүүргийн татварын байранд зохион байгуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотод гурван оношлогооны төв ажиллах юм. БЗД-ийн 8 дугаар хороо Автовокзал, БГД-ийн 20 дугаар хороо Хөсөг трейд ХХК-ийн байр, СХД-ийн 20 дугаар хороо Автобус-2 компанийн хойд талд тус тус байрлаж байна.

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар /АТБӨЯХАТ/, Агаарын бохирдлын төлбөр төлөхөд бүрдүүлэх материал:

Иргэн

  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
  • АТБӨЯХАТ төлөгчийн гэрчилгээ 
  • Иргэний үнэмлэх


Аж ахуй нэгж байгууллага:

  • Тээврийн хэргслийн гэрчилгээ
  • АТБӨЯХАТ төлөгчийн гэрчилгээ 
  • Тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй жагсаалт 
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 
  • Албан татвар, төлбөр төлсөн баримт 
  • Хасалт хийх тээврийн хэрэгслийн жагсаалт /албан бичгээр/
Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж