“Хомер түүгээр бахархах байсан” гэж Маделин Миллэртэй хамт сурч байсан ангийнх нь багш ярьжээ. 30000 фунт стирлингийн хамт олгодог “Orange” шагналыг эмэгтэй зохиолчдын бичсэн англи хэл дээрх бүтээлд олгодог. Жил болгон шалгаруулдаг уг шагналын эзэн болсон дөрөв дэх америк зохиолч болсон байна.
Түүнд “Orange”-ын шагнал болох "a Bessie" хүрэл баримлыг өчигдөр Лондоны “Royal Festival Hall” шагнал гардуулах ёслолын үеэр гардуулжээ.
“Ахилийн дуу” роман нь анх 2011 оны есдүгээр сард “Bloomsbury”-д хэвлэгдсэн байна.
Романд эв дүй муутай залуу ханхүү Patroclus, Phthia-руу цөлөгдөн очиж, тэнд царайлаг, хүч чадалтай Ахильтэй учирч буй тухай өгүүлдэг.
Миллэр латин хэл зааж, зохиол бичдэг юм байна. Тэрбээр “Ахилийн дуу” романаа арван жилийн турш бичжээ.
Уран зохиолын “Orange” шагнал гардуулах ёслол нь анх 1996 онд болсноос хойш англи хэлээр зохиол бичдэг зохиолч эмэгтэйчүүдийг урамшуулах болсон байна.
Өмнө нь энэ шагналыг Теа Обрехт “Барын эхнэр” зохиолоороо 2011 онд, Барбара Кингсолвэр “Лакуна” зохиолоороо 2010 онд, Лионэл Шривэр “Бид Кэвиний талаар ярилцах хэрэгтэй” зохиолоороо 2005 онд тус тус авч байсан байна.