Грекийн банкууд 18 тэрбум еврогийн тусламж авав

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

Грекийн банкууд 18 тэрбум еврогийн тусламж авав

Грекийн тэргүүлэх дөрвөн банк Европын EFSF гэх тогворжуулах сангаас 18 тэрбум еврогийн тусламж авчээ. Банкны нөөцийн хөрөнгөжүүлэлтийн механизмд хийсэн шинэчлэл нь Европын төв банкны шаардлагад нийцсэн учраас уг тусламжийг олгосон байна. 

Грекийн дөрвөн том банк EFSF сангаас тусламж авсан тухай Reuters агентлаг тавдугаар сарын 29-нд мэдээлэхдээ “Европын төв банк ба Европын холбооны шаардлагад нийцэх хэмжээнд нөөцөө сэргээн тогтоож чадсан Грекийн үндэсний банк 6,9 тэрбум евро,  Eurobank (4,2 тэрбум), PiraeusBank (5 тэрбум), Alpha банк (1,9 тэрбум) еврог тус тус тусламж болгон авлаа” гэжээ.

Энэ шилжүүлэг нь хямралтай Грект санхүүгийн тусламж үзүүлэх Европын холбооны багц арга хэмжээний нэг хэсэг гэж DAPD агентлаг сануулж байна. Грекийн банкны бүтэц нь сүүлийн үед иргэд хадгаламжаа бөөнөөр авах болсны улмаас ихээхэн хохирсон хэмээн Reuters агентлаг тэмдэглэв.

Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж