Элчин сайд Ранжит Уянгода хоёр талын харилцааг идэвхижүүлэх үүднээс дээд өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, батлан хамгаалах, мэдээлэл технологи, боловсролын салбар хийгээд хувийн хэвшлийн хоорондын харилцааг хөгжүүлэхэд хүч чармайлт гаргаж ажиллахаа илэрхийлэв. Тэрээр дипломат харилцаа тогтоосны 50 жилийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Шри Ланка Улсад айлчлахыг урьсан өөрийн улсын Ерөнхийлөгч Махиндра Ражапаксагийн урилгыг уламжлаад айлчлалыг хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
Монголд Буддын шашин дэлгэрэх үеэс монголчууд ном судраас Шри Ланка Улсын талаар анхны мэдээлэл авч, Арслан тив хэмээн нэрлэж байжээ. Хоёр орон 1962 оны 2 дугаар сарын 1-ний өдөр дипломат харилцаа тогтоосон.