Виктория Бекхэм өөрийгөө жаргалтай хүн гэв

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

Виктория Бекхэм өөрийгөө жаргалтай хүн гэв

Виктория Бекхэм зурган дээр уйтгартай харагддаг ч амьдралдаа сэтгэл хангалуун явдаг аз жаргалтай хүн хэмээн өөрийгөө тодорхойлжээ. Дөрвөн хүүхдийн ээж Виктория “Би ийм төрхтэй болсон ч харагдаж байгаагаасаа огт өөр хүн. Би аз жаргалтай, жирийн л хүн” хэмээн ярьжээ.

“Spice girls” охидын хамтлагийн халуухан бүсгүйчүүдийн нэг байсан Виктория сүүлийн үед дизайнер болж загварын ертөнцөд хүчээ сорих болсон билээ. Виктория өөрийгөө  загвар бүтээхдээ микрофон барьж, дуулж байснаасаа илүү чадварлаг хэмээн сайрхсан гэнэ.

Их Британийн хөгжмийн ертөнцөд шуугиулж байсан үеэ дурсахдаа тэрбээр “Надад гоц гойд авьяас байхгүй. Гэхдээ бид тав үнэхээр гар нийлдэг байсан” хэмээн ярьжээ. “Spice girls”-ын халуухан охидын нэг гэрийн сайн эзэгтэй, сайн ээж болсондоо сэтгэл хангалуун явдаг бөгөөд өөрийнхөө бүтээсэн цүнх, хувцсыг хараад өөрөөрөө бахархдаг гэнэ лээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж