Туркийн шигшээ баг болон “Фенербахче” клубийн хагас хамгаалагч Эмре Белезоглу энэ жилийн “Европын лиг”-ийн аварга Испанийн “Атлетико”-д очив. Эмре Мадрид хотын багтай хоёр жилийн гэрээ байгуулсан бөгөөд энэ хугацаанд 2,7 сая еврогийн цалин авахаар болжээ. “Атлетико” түүнээс өмнө Португалийн “Порту”-гаас хагас хамгаалагч Кристиан Родригесийг багтаа элсүүлсэн юм. Өдгөө 31 настай Эмре 2002 онд Туркийн шигшээ багт тоглож, ДАШТ-д хүрэл медаль хүртэж байв.
“ӨДРИЙН ШУУДАН” сонин