
СЕХ-ноос өчигдөр мэдээлснээр 2500 иргэн санал өгөхөөр бүртгүүлжээ. Харин ГХЯ одоо эцсийн байдлаар дүнг нэгтгэж байгаа юм байна. Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний саналыг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө урьдчилан авч битүүмжлэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэхээр хуульд тусгаад буй. Тэгвэл зургадугаар сарын 10-нд санал авах өдрийг товлоод байна.
Д.ОЮУН