“Авто машингүй өдрийг тэмдэглэжээ”

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

“Авто машингүй өдрийг тэмдэглэжээ”

Хөвсгөл аймагт “Авто машингүй өдөр – 10 мянган алхалт” арга хэмжээг  гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа  ажээ. Тус аймагт 2011 онд зам тээврийн ослоор 19 хүн нас барж, мөн  2012 оны эхний дөрвөн сарын байдлаар зам тээврийн ослоор дөрвөн хүн нас барж, 27 хүн хүнд хөнгөн гэмтжээ.  Иймээс иргэдийг зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх, идэвхтэй хөдөлгөөнд хамруулахад тэдний  идэвх оролцоог нэмэгдүүлэхээр аймгийн ЦГ-ын замын цагдаагийн тасаг, Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газраас хамтран уг арга хэмжээг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулжээ. Энэ үеэр албан байгууллага, аж ахуйн нэгж , иргэдийг нэгдсэн журмаар жагсаан алхуулж, хийн дасгалын үзүүлэх тоглолт, булчин суллах, амьсгалын дасгал  зэргийг хийсэн байна. Нээлтийн үйл ажиллагаа аймгийн төвийн Хотгойдын баатар Чингүнжавын талбайд болжээ. Энэ өдөр өглөөний 8 цагаас оройны 17 цаг хүртэл төв замын хөдөлгөөнийг хаасан байна.
 

                                                                                                                                         Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж