ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийг хамгаалах тухай Конвенцийн Ерөнхий бага хурлын ээлжит чуулган ирэх зургадугаар сард Парис хотноо хуралдах гэж байгаа. ЮНЕСКО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ирина Боковагийн санаачлагаар “Монгол костюмс” төвийн “Монгол хувцасны нууц товчоо” загварын театрчилсан тоглолт ЮНЕСКО-гийн төв байранд тоглогдохоор болжээ. Монгол хувцасны бахархам түүхэн өв соёлыг илэрхийлсэн уг тоглолтоор Хадны сүг зураг амилж, Хүннү төрийн төрт ёсны хувцас өмсгөлийн агууг мэдэрч, Эзэнт гүрний хүчирхэг хаад, эрхэмсэг хатад, дайчин баатрууд сүр хүчийг бахдаж, Богд гэгээнтэн, Дондогдулам хатны ур ухаан, учиг шаглаа шингэсэн тансаг хувцас зүүсгэлийг шагширч, Монголын олон ястнуудын өөр өөрийн өвөрмөгц содон өмсгөл зүүсгэлээ гайхуулах нь.
“Монгол хувцасны нууц товчоо” загварын тоглолт нэг цаг орчим үргэлжлэх юм байна. Тоглолтод оролцох 27 уран бүтээлч ирэх зургадугаар сарын 03-нд Франц улсын Парис хотыг зорих гэнэ.
Д.Жаргал