Хятад Европын хөрөнгө оруулагчдыг айлгаж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

Хятад Европын хөрөнгө оруулагчдыг айлгаж байна

Хятадад үйл ажиллагаа явуулдаг Европын компаниудын тавны нэг нь засаг захиргааны саадаас болон тус орноос гарахаар төлөвлөжээ. Европын Худалдааны танхимаас явуулсан олон нийтийн санал асуулга ийм дүгнэлтийг гаргажээ.

Европын таван компанийн нэг нь өөрийн үйлдвэрлэлээ Хятадаас бусад оронд гаргах боломжийг судалж байна. Европын Худалдааны танхим ажил хэрэгч хүмүүсийн дунд явуулсан санал асуулгынхаа дүнг өнгөрсөн 29-ний өдөр Бээжин хотноо танилцуулсан тухай DAPD агентлаг дамжуулжээ. Хятад бол стратегийн чухал зах зээл гэдгийг асуугдсан бүгд хүлээн зөвшөөрсөн байв. Гэвч хүнд суртлын саад, үйлдвэрлэлийн зардлын эрчимтэй өсөлт нь Хятадад бизнесээ хөгжүүлэхэд саад болж байгааг уг асуулгад оролцогсод хэлжээ.

Олон тооны бизнесменүүд гомдлоо хэлэхдээ, эрх баригчид зах зээлээ цаашид нээхийн оронд орон нутгийн үйлдвэрлэлд давуу эрхийг өгөн гадаадынханд хориг хязгаарлалт тавин өөрийн үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого явуулж байна гэж өгүүлжээ.

“Таван компанийн нэг нь Хятадаас гарахаар төлөвлөсөн нь түгшээр төрүүлэхээр байна” хэмээн Европын худалдааны танхимын ерөнхийлөгч Давид Кучино сэтгүүлчдэд мэдэгдлээ. Түүний сануулснаар асуугдагчдын 22 хувь нь эрх баригчдын дарамт, хуулийг янз бүрээр тайлбарлах, мөн үйлдвэрлэлийн зардал өссөнийг хэлжээ. Тэр нь үйлдвэрлэлээ өөр оронд аваачих санааг гаргаж ирсэн байна. Хятадад ажилладаг Европын үйлдвэрийн төлөөлөгчдийн тал (48 хувь) нь шинэ гэрээ хэлцэл байгуулахад хүнд суртал саад болсон гэв. Энэ бүлгийнхнээс гуравны хоёр нь тэдний тооцоогоор жилийн эргэлтийн 10 хувийг дутуу авсан гэж мэдэгдсэнийг dpa агентлаг дамжуулсан байлаа.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж