Шилдэг бүтээгдэхүүн, бүл хоршоо шалгарав

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

Шилдэг бүтээгдэхүүн, бүл хоршоо шалгарав

Монгол улсын Засгийн газраас зарласан “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болон “Хөдөөг хоршоолох аян”-ны хүрээнд Хэнтий аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, өрх, хоршоологчдын үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг сурталчилж, урамшуулах зорилгоор “Жижиг, үйлдвэр-Хоршоо-Өрхийн үйлдвэрлэл-2012” үзэсгэлэн худалдааг аймгийн Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, “Дэлхийн Зөн-Монголд” олон улсын байгууллага, Хас, Хадгаламж банк хамтран зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд 13 сумын 47 бүл, хоршоо, аж ахуйн нэгж, иргэд оролцож бүтээгдэхүүнээ танилцуулав. Үзэсгэлэн худалдааны үеэр хүнсний шилдэг бүтээгдэхүүнээр Хэрлэн сумын “Хан эрдэнэ” хиамны цехийн бүтээгдэхүүнд, Шилдэг гар урлалаар Бор-Өндөр сумын иргэн Д.Банзарагчийн урласан эмээлийн гөлөм, Шилдэг бүлэг, хоршоогоор Өмнөдэлгэр сумын арьсан эдлэл, гутал үйлдвэрлэгч “Дэлгэр хангай” бүл, экологийн шилдэг бүтээгдэхүүнээр Хэрлэн сумын Г.Болд-Эрдэнэний үйлдвэрлэсэн эсгий тус тус шалгарчээ.  

И.БАЙГАЛМАА

(Хэнтий аймаг)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж