Оросын Холбооны Улсын Өвөр байгалийн хязгаарын Боловсрол соёл, шинжлэх ухаан, залуучуудын асуудал хариуцсан газрын даргаар ахлуулсан 3 техникумын захирал нийт 8 төлөөлөгч Хэнтий аймагт айлчилж, тус мужийн Захирагчийн зардлаар суралцах 5 оюутныг сонгон шалгарууллаа. Урьдчилсан сонгон шалгаруулалтад 4 хүүхэд тэнцсэн бөгөөд мэргэжлийн шалгалтын баг ирэх 8 сард ажиллаж, орос хэл болон мэргэжлийн чиглэлээр бүртгүүлсэн хүүхдүүдээс дахин шалгалт авах юм. Хэнтийн хүүхдүүд ОХУ-д малын эмч, цэцэрлэгийн хүмүүжүүлэгч, уулын маркшейдр, уулын техникч, барилгын бүх төрлийн мэргэжлээр нэмж суралцах бөгөөд одоо тус улсад Өвөр байгалийн хязгаарын Захирагчийн зардлаар Хэнтий аймгийн 4 оюутан иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженер, хүний их эмч,нягтлан бодогч-аудит, олон улсын харилцааны чиглэлээр суралцаж байгаа юм.
И.БАЙГАЛЬМАА(Хэнтий аймаг)