Бэлчээрийн менежментийн тайланг намар бэлэн болгоно

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

Бэлчээрийн менежментийн тайланг намар бэлэн болгоно

Хэнтий аймгийн бэлчээрийг оновчтой ашиглах, зохистой төлөвлөж ашиглах, хамгаалах, сайжруулахад малчид, сумын удирдлага, мэргэжилтнүүдийн оролцоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “Бэлчээрийн менежментийг төлөвшүүлэх нь” сэдэвт сургалт боллоо. Сургалтыг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны олот нэвтрүүлэх төв, Монголын бэлчээр менежментийн холбоо, Бодлого судлалын төв, “Тогтвортой амжиргаа-2” төсөл зэрэг газрууд хамтран сумын бэлчээр усжуулалт хариуцсан мэргэжилтэн, газрын даамал, “Тогтвортой амьжиргаа-2” төслийн зохицуулагч, бэлчээр ашиглагчдын холбооны дарга зэрэг нийт 127 хүнийг хамруулан зохион байгуулав. Сургалтын үр дүнд сумын бэлчээр менежментийн төлөвлөгөөг боловсруулахад “Тогтвортой амьжиргаа-2” төслийн зохицуулагч мачдаас санал асуулга авах, цаг уурын мэргэжилтэн бэлчээрийн даацыг зөв тодорхойлох, мэргэжилтнүүд малын тоог үнэн зөв гаргах, худаг уст цэгийн байршлийг тогтоох, газрын даамлууд программ дээр тэмдэглэгээ, нэмэлт мэдээлэл оруулах ажлыг зохион байгуулж, бэлчээр менежментийн үйл ажиллагааны тайланг ирэх нмар гаргаж холбогдох байгууллагуудад өгөхөөр боллоо.

И.БАЙГАЛЬМАА

(Хэнтий аймаг)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж