Компанийн нийгмийн хариуцлагын бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Капитал банкны хамт олон “Боловсролтой ирээдүй-Бидний бахархал” уриан дор эх үрсийн баярыг тохиолдуулан олон ажил зохиож байна. Капитал банк энэ удаа Сүхбаатар дүүргийн 171-р цэцэрлэгийн хүүхэд багачуудад БЯЦХАН НОМЫН САН бэлэглэлээ.
Цэцэрлэгийн анги бүрийг номын сантай болгох зорилгоор 2011 оноос эхлэн “Болор-Алтан Эрдэнэ” ТББ-ын санаачлагаар хэрэгжүүлж буй “Бяцхан номын сан” төслийг дэмжин хамтран ажиллаж буй бизнесийн анхны байгууллага Капитал банк боллоо.
“Бяцхан номын сан” нь хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон танин мэдэхүй, үлгэр, домог, зурагт ном, номын тавиурын иж бүрдэл болж байна. 171-р цэцэрлэг нь СБД-н 16-р хорооны нутаг дэвсгэрт байрладаг цорын ганц цэцэрлэг бөгөөд 2-5 насны 130 гаруй хүүхэд хүмүүжиж байна.
Капитал банкны нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү ажил нь ирээдүй үедээ хөрөнгө оруулсан, гэгээн үйлс боллоо гэж тус цэцэрлэгийн багш нар талархан хүлээж авлаа.
Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулдаг “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ТОП-10 компани”-аар шалгараад удаагүй байгаа Капитал банкны хамт олон энэхүү төслийг дэмжин ажиллахыг бусад бизнесийн байгууллагыг уриалсан байна.