Өдгөө 38 настай жүжигчин эр саяхан “Austrialian men"s” сэтгүүлд 20 жилийн өмнөх бүтэлгүй дурлалаа дурсан ярьжээ.
Дрю Берримор түүнтэй ганцхан удаа болзоод ахиж хэзээ ч утасдаагүй гэнэ. Хамтдаа аймшгийн кино үзсэнээр болзоо нь дууссан аж. Холливудын жүжигчин байсан Жонн Берриморын ач охин Дрю тухайн үедээ Бейлийг бодвол од байсан аж.
Кристиан Бейл тухайн үед “Эрдэнэсийн арал” кинонд тоглож байсан бол Дрю Берримор “Poison Ivy star” кинонд тоглож багагүй нэр хүндтэй болж байжээ.
“Бэтмэн”, “Харанхуйн хүлэг баатар” зэрэг киноны дүрээр алдаршсан Кристиан Бейл 2000 онд гэрлэж, охинтой болжээ. Харин Дрю Берримор хайр дурлалд тийм ч одтой байсангүй.
Хоёр удаа гэрлэсэн ч бүтэлгүйтсэн Дрю энэ зун Уилл Копелмантай гэрлэх гэж байгаа бөгөөд удахгүй үрийн зулай үнэрлэх гэнэ.