Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

АНУ-ын бүтээмж өсчээ

2010 оны эхний улиралд АНУ-ын бүтээмж 3.6 хувиар өссөн байна. Өөр судалгаануудаас үзэхэд сүүлийн гурван долоо хоногт АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж авахаар өргөдөл өгсөн хүмүүсийн тоо буурсан байна. АНУ-ын эдийн засаг өнгөрсөн оны зунаас хойш өсөлттэй гарч байгаа хэдий ч компаниуд ажлаас гаргасан ажилчдаа буцааж ажилд авахаас цааргалсан хэвээр байна. Түүний оронд тэд байгаа ажилчдаа илүү их бүтээмжтэй ажиллуулахаар шахаж байна. Бүтээмж гэдэг нь нэг цагт нэг ажилтны гаргаж буй ажлын үр дүнг хэмждэг нэгж юм. Цалин бага ч бүтээмж сайтай байх нь компаниудад ашигтай, харин өрхүүд буюу ажилчдад тийм ч сайн мэдээ биш. Нөгөө талаар өрхүүд орлого багатай байх нь эргээд бизнесийн борлуулалт, орлогод нөлөөлөх болно.
2008 онд АНУ-ын бүтээмж хоёр хувиар, 2009 онд 3.7 хувиар өссөн байна. Энэ оны эхний улирал дахь бүтээмжийн өсөлт нь АНУ-д сүүлийн долоон жилийн бүтээмжийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Ирэх баасан гаригт АНУ дөрөвдүгээр сарын ажилгүйдлийн дүнг зарлах болно. Урьдчилсан тооцоогоор ажилгүйдэл 9.7 хувь байгаа гэсэн үзүүлэлт дөрөв дэхь сардаа дараалаад гарна гэж таамаглаж байна.

Т.Санаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж