Англид зургаан хүүхэд гэртээ шатжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

Англид зургаан хүүхэд гэртээ шатжээ

Их Британийн Дерби хотод гэртээ байсан зургаан хүүхэд гэртээ гал галд өртөж нас барсан байна. Тэдний эцэг, эхийг энэ гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнээр татсан байна.

55 настай Mick Philpott эхнэр 31 настай Mairead-тайгаа Дербид өчигдөр баривчлагдсан байна.

Тэдний хүү арван настай Jade Philpott, есөн настай John, найман настай Jack, зургаан настай Jessie, таван настай Jayden нар тавдугаар сарын 11-нд Виктори Роадад гэртээ галд шатаж нас барсан байна.

Дербиширийн цагдаагийнхан галыг шатахуун ашиглаж тавьсан ба байшингийн өмнөх шуудангийн хайрцагт эхэлсэн гэж үзэж байна.

Халдлага болсноос тав хоногийн дараа Philpott эхнэрийнхээ хамт хэвлэлийн товч мэдэгдэл хийж хүүхдүүдийг нь аврах гэж оролдсон нутгийн иргэдэд тэдний тусламжинд талархсанаа илэрхийлсэн байна.

Өнөөдөр болсон баривчилгааны дараа хотын цагдаагийн даргын туслах Cotterill “Би тэднийг дэмжиж байгаа хүмүүст хандаж энэхүү баривчилгааг зөв, буруу гэдгийг дүгнэхэд эрт байна гэж хэлмээр байна” гэж мэдэгджээ.

“Энэ баривчилгаа нь цаашдын мөрдөн байцаалтын ердөө эхний алхам. Хэрвээ та бүхэн бидний ажилд туслах ямар нэг зүйл мэдэж байгаа бол удаан хүлээлгүйгээр бидэнд ирж мэдээллэх маш чухал байна. Бид одоо энэ хүмүүсийн талаар сайтар судалж тэр өдөр юу болсон талаар мэдэхэд цаг хугацаа хэрэгтэй байна. Бидэнд та бүхний дэмжлэг туслалцаа маш хэрэгтэй байна” гэж цагдаагийн даргын туслах Cotterill мэдэгдсэн байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж