Тенор Ованес Айвазян нь 1983 онд төрсөн. 2008 оноос эхлэн Армян улсын ДБЭТ-ын дуурийн гоцлоочоор ажиллаж буй. 2006-2011 онуудад Ереваны хөгжмийн консерваторийг дуурийн гоцлоочоор дүүргэсэн. Ереван, Москва, Санкт-Петербург хотуудад зохиогдсон үндэсний болон олон улсын хэмжээний уралдаануудад I,II байрын шагналуудыг хүртэж байсан. 2010 оноос Канад улсын Торонто хотын “Opera Belcanto of Simcoe” театрт Дж.Пуччинийн “Тоска” П.Масканийн “Тосгоны алдар” дууриудын гол дүрүүдэд олон удаа уригдан тоглосон.
Ованес Айвазяны бүтээсэн дүрүүд:
Дж.Бизе. «Кармен» — Дон Хозе
Дж.Верди. «Аида» —Радамес
Дж.Верди. «Риголетто» — Герцог Мантуанский
Дж. Верди. «Травиата» — Альфредо
Р.Леонкавалло. «Паяцы» — Канио
П.Масканьи. ««Сельская честь» — Турриду
Дж. Пуччини. «Мадам Баттерфляй» — Пинкертон
Дж. Пуччини. «Плащ» — Луиджи
Дж. Пуччини. «Тоска» — Каварадосси
П.И.Чайковский. «Евгений Онегин» — Ленский
Ованес Айвазян нь Монголд 2012 оны зургадугаар сарын 11-нд Бээжинд болох гэж буй алдарт Плачидо Домингогийн нэрэмжит олон улсын “Опералия” уралдаанд оролцоод ирэх юм байна.