Э.Төгсбаяр “Universe best songs-2012”-ын ялагч боллоо

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

Э.Төгсбаяр “Universe best songs-2012”-ын ялагч боллоо

“Universe best songs-2012” наадмын ялагч өчигдөр тодорлоо. “Өмнөө зорилготой өөдрөг амьдарцгаая” уриан дор дөрөв дэх жилдээ зохиогдсон уг наадмын шилдэг 25 оролцогч UB Palace-ын их танхимд хоёр өдөр тоглолтоо хийн шилдгээ ийнхүү тодруулсан юм. Энэхүү наадмын ялагчаар Э.Төгсбаяр шалгарч, хүссэн гадаадын нэг орноор аялах эрх болон таван сая төгрөгөөр дуу бичүүлэх, БНСУ-ын “Конг Жу” урлагийн сургуульд үнэ төлбөргүй суралцах, мэргэжлийн студиэр клип хийлгэх эрхийн эзэн болсон юм.

Энэ жилийн наадамд түүний хүчтэй өрсөлдөгч байсан поп дива Сараагийн шавь Л.Насанбуян харин хоёрдугаар байрт шалгарч, гурван сая төгрөг, клип хийлгэх эрх, БНСУ-ын “Халлим” их сургуульд нэг жил суралцах эрхийн бичиг гардан авсан юм. Түүнчлэн, гуравдугаар байранд Э.Мөнхцэцэг, н.Мөнх-Эрдэнэ тус тус шалгарлаа.

 “Universe best songs”–ын ялагч Ч.Цэлмүүн, Б.Жавхлантөгс, А.Жагар нарын араас Э.Төгсбаяр тодорлоо.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж