Чандаганы цахилгаан станцын төслийг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

Чандаганы цахилгаан станцын төслийг танилцуулна

“Професи Коал” компанийн Хэнтий аймгийн Мөрөн суманд барих Чандаганы цахилгаан станцын төслийг танилцуулах үйл ажиллагаа зургадугаар сарын 5-нд болох гэж байна. Ингэхдээ төслийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг авахаар 07.30 цагт Улаанбаатар хотоос хөдөлж, Хэнтий аймагт очин, нөхцөл байдалтай нь биеэрээ танилцах ажээ. Энэ үеэр “Професи Коал” компанийн мэргэжилтнүүд болон хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцох гэнэ.

600МВ-ын хүчин чадалтай Чандаганы цахилгаан станцыг 20 сард багтаан босгох аж. Цахилгаан станцад Чандаганын талын нүүрсний ордоос эхний ээлжинд жил бүр 2,4 сая тонн нүүрсийг хэрэглэхээр төлөвлөжээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж