Ээлжит сонгуулийн хугацаанд чуулган хуралдахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

Ээлжит сонгуулийн хугацаанд чуулган хуралдахгүй гэв

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Монгол Улсын Их Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан УИХ-ын чуулганыг 2012 оны зургадугаар сарын 29-ний өдрийг хүртэл түр завсарлуулах захирамж гаргасан байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн маргааш хүртэл чуулганыг завсарлуулж байгаа юм.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 29 дүгээр зүйлийн 29.14 дэх хэсэг, Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан энэхүү захирамжийг гаргажээ.

Өмнө нь чуулганы үйл ажиллагааг зургадугаар сарын 1 хүртэл завсарлуулаад байсан юм. УИХ-ын дарга шинэ захирамж гаргаснаар ээлжит сонгуулийн хугацаанд чуулган хуралдахгүйгээр болов.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж