NHL-ийн Нью-Йорк Айлендерс клубийн удирдлага швед довтлогч Жон Перссонтой гурван жилийн гэрээ байгуулав.
Өдгөө 20 настай Перссон өнгөрсөн жилийн драфтын тавдугаар бүсийн 125-аар Нью-Йорк хотын багт ирсэн ч түүнийг залуучуудын лиг буюу WHL-ийн “Рэд Дир Ребелс” багт энэ жил тоглуулсан юм. Тэрбээр залуучуудын лигт 70 тоглолтод оролцохдоо 58 оноо (23 оноо+25 дамжуулалт) авчээ.
“ӨДРИЙН ШУУДАН” сонин