Хандивын арга хэмжээ болно

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

Хандивын арга хэмжээ болно

“V-day Улаанбаатар”  аяны хандив гардуулах арга хэмжээ  өнөөдөр 17.00 цагт Улаанбаатар зочид буудлын “Хар хорин” танхимд болох гэж байна.

Аяныг 2-4 дүгээр сарын хооронд хоёр дахь жилдээ “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ-аас дэлхий дахины санаачлага “V-day” хөдөлгөөний хүрээнд зохион байгуулсан бөгөөд охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох зорилготой ажээ. Энэ хүрээнд АНУ-ын Зохиолч Ив Энслерийн “The Vagina Monologues” буюу “Үтрээний хүүрнэл” жүжгийг толилуулж, 9,6 сая төгрөгийн хандивыг цуглуулсан байна. Хандивын 90 хувийг “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийн хамгаалах байранд байрлах хохирогчдод үйлчлэх аюулгүй тээврийг худалдан авахад зориулах ба үлдсэн 10 хувийг олон улсын “V-day” аяны уриалгаар Гайти улсын эмэгтэйчүүдэд хандивлах юм байна. Тиймээс аяны хүрээнд цуглуулсан хандивын арга хэмжээг маргааш зохион байгуулахаар болжээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж