@bodol_lodob Э.Төгсбаяр шилдэгээр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

@bodol_lodob Э.Төгсбаяр шилдэгээр шалгарлаа

“Өмнөө
зорилготой өөдрөг амьдарцгаая” уриан дор зохион байгуулсан “Universe
best songs”-ын шилдэгүүд өчигдөр тодорчээ. Сүүлийн шатанд шилдэг 26
оролцогч оролцсоноос Э.Төгсбаяр /558 дугаартай/ түрүүлж Гран-при хүртсэн
бол МУГЖ Сарантуяагийн шавь Л.Насанбуян удаалсан байна. Гуравдугаар
байранд Э.Мөнхцэцэг, Мөнх-Эрдэнэ нар оржээ. Энэ жилийн ялагч Э.Төгсбаяр
хүссэн гадаадын нэг орноор аялах эрх болон таван сая төгрөгөөр дуу
бичүүлэх, БНСУ-ын “Конг Жу” урлагийн сургуульд үнэ төлбөргүй суралцах,
мэргэжлийн студиэр клип хийлгэх эрх  гардлаа. Харин хоёрдугаар байрт
орсон Л.Насанбуян орж, гурван сая төгрөг, клип хийлгэх эрх, БНСУ-ын
“Халлим” их сургуульд нэг жил суралцах эрх гарджээ. Тэрбээр мэргэжлийн
дуучин юм байна.

Ч.Цэлмүүн, Б.Жавхлантөгс, А.Жагар нарын араас Э.Төгсбаяр ялагчдыг манлайллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж