Газар хөдлөлтөөр үрэгдэгсдийн тоо 17 хүрэв

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлтөөр үрэгдэгсдийн тоо 17 хүрэв

Италийн хойд нутагт болсон газар хөдлөлтөөс хэдхэн цагийн дараа Эмилия-Романья бүсэд дахиад л газар хөдлөв. Олон хүн нурсан байр байшингийн нуранги дор дарагджээ.

Хүч нь 5,4 магнитуттай шинэ газар хөдлөлт мягмар гаригийн турш Италийн хойд хэсгийг хоёр удаа доргиож, сандралд орууллаа. Мэргэжилтнүүдийн мэдээгээр сейсмо давалгааны төв нь газрын гадаргаас дөнгөж нэг км-ийн гүнд байлаа. Гамшигт нэрвэгдсэн Эмилия-Романья мужийн хүмүүс сандралд орсон, олон тооны хүмүүс сууц, үйлдвэрийн нурангид дарагдсан тухай AFP агентлаг дамжуулж байна.

Мягмар гаригийн өглөө газрын гадаргын хүчтэй чичирхийлэл Өмнөд Тиролийн хязгаараас Тоскани хүртэлх өргөн уудам нутгийг хамрав. Газрын чичирхийллийн төв нь өнөөг хүртэл аюул багатай гэж байсан Модено хотын ойролцоо байлаа. Тэр мужид арваад хүн амь үрэгдсэн нь тодорхой болоод байна. Тэдний нэг нь Капри гэдэг газрын сүмийн дээвэр нурахад дарагдаж амиа алдсан лам байв.

Хүнд сурталгүй тусламж

Байгалийн гамшгаас болон хэлмэгдэгсдийг хайж аврах ажилд бүсийн холбоо тасарсан нь саад болж байгааг Reuters мэдээлж байна. Хоёр удаагийн газар хөдлөлтөөр амь үрэгдэгсдийн тоо одоогоор хүрчээ. Италийн ерөнхий сайд Марио Монти бүх шархдаж, бэртсэн хүмүүс ба орон гэргүй бологсдод шаардлагатай тусламжийг ямар нэг хүнд сурталгүйгээр үзүүлнэ гэдгээ батлан хэлэв.

Болонья районд газар хөдлөлт төмөр замын хөдөлгөөнийг зогсоосон ба Флоренцид сургуулийн сурагчдыг хичээлийн байрнаас нь нүүлгэсэн байна. Газар хөдлөлтийн улмаас хэдэн зуун байр байшин нурсны дотор уран барилгын түүх дурсгал олон байна. Италийн хөдөө аж ахуйд ойролцоогоор 200 сая еврогийн хохирол учраад байна.

Үүнээс өмнөх хүчтэй газар хөдлөлт Италийн хойд нутагт арваад хоногийн өмнө бүртгэгдсэн юм. Тэр үеэр зургаан хүн амь үрэгдэн олон хүн хүнд гэмтэл авсан байна. Хэдэн мянган хүн орон гэргүй болжээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж