
нь арилж цэвэрлэхэд хялбар болдог.
Загасыг хяраманд хийж чанавал мах нь илvv амттай болно.
Загас шарах vедээ хайруулын тавгандаа хэдэн ширхэг хэрчсэн төмс хийвэл эвгvй vнэр нь арилна.
Загасны махыг хатсан талхтай хольж машиндвал илvvдэл тос нь ялгарч илvv амттай болдог.
Махаа бvлээн усаар угааж, хvйтэн усаар зайлна. Угаасан мах хурдан мууддаг тул битгий удаан хадгалаарай.
Мах чанахдаа эхэлж давс хийвэл шvvсгүй болж амтгүй болдог тул махаа бэлэн болохоос нь 30 минутын өмнө давсаа хийгээрэй.
Шарсан махыг зөөлөн амттай болгохын тулд шарахаасаа нэг цагийн өмнө горчиц тvрхээд орхи.
Мах худалдан авахдаа шинэ хуучин гэдгийг нь ялгаж чаддаг байх хэрэгтэй. Шинэ махыг хэрчиж vзвэл цус биш бага зэрэг шvvс ялгарч гарах ёстой. Хуучин мах гэдэг нь хөлдөөсөн махыг гэсгээж хэсэгчлэн хуваасан байхыг хэлдэг. Ийм мах нь чанараа нэлээд алдсан байдаг. Хэрвээ ийм мах худалдан авсан тохиолдолд шарж хэрэглэхээсээ илvv удаан чанаж хэрэглэвэл элдэв янзын нян нь vгvй болох сайн талтай юм.
Asuult sambar.mn