11 нам, хоёр эвсэл баримт бичгээ ирүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

11 нам, хоёр эвсэл баримт бичгээ ирүүлжээ

Нам, эвслээс тойрогт нэр дэвшигчийн баримт бичгийг тойргийн хороонд, тойрогт нэр дэвшигчээс бусад нэр дэвшигчийн баримт бичгийг СЕХ-нд ирүүлэх хугацаа  өнөөдрөөр  дуусч байна.  

Өнөөдөр 18.00 цагийн байдлаар буюу ажлын цаг дуусахад сонгуульд өрсөлдөх намуудаас Эх орончдын нэгдсэн нам ганцаараа баримт бичгээ ирүүлээгүй байсан юм. Харин тус нам дөнгөж сая холбогдох бичиг баримтуудаа СЕХ-нд гардуулан өгчээ. Ингэснээр сонгуульд оролцохоо илэрхийлсэн 11 нам, хоёр эвсэл бүгд баримт бичгээ ирүүлсэн байна. 

Ийнхүү СЕХ-нд баримт бичгээ ирүүлж бүртгүүлсэн дарааллаар Ардчилсан нам, Монголын Социал-демократ нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам, Иргэний зориг-ногоон нам, Монголын Ногоон нам, Монгол Ардын нам, БНН-Хамуг Монголын Хөдөлмөрийн намын “Гурав дахь хүчин” эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, Иргэний хөдөлгөөний нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Эх орон нам, Эх орончдын нэгдсэн нам  тус тусын нэр дэвшигчтэй холбогдсон баримт бичгээ Монгол Улсын СЕХ-нд ирүүлээд байна.

Тус хорооны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч “СЕХ нэр дэвшигчийг бүртгэхдээ нам, эвслээс ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгаад баримт бичгийг нь хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор  нэр дэвшигчээр бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ” хэмээн дөнгөж сая мэдээлэв.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж