Хүүхдээ хөхнөөс яаж гаргах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Хүүхдээ хөхнөөс яаж гаргах вэ?

Хүүхдээ эхийн сүүнээс өөр зүйлийн амт мэдэрсэн бор хоолонд орсон үед хөхнөөс нь гаргавал  зүгээр. Тэртусмаа хүүхэд өөрөө хөхнөөс гарах нь  сайн. Шилжилтийн энэ үе эх, хүү хоёрт аль алинд нь хэцүү байдаг. Хүүхдээ хөхүүлэхээ больсон цагаас эхлээд эхийн хөх чинэрч өвдөх нь олонтаа. Ялангуяа шөнө их чинэрдэг гэж эхчүүд ярьдаг. Бага багаар хөхөө суллаж саахад яваандаа чинэрэх нь багасч долоо хоногын дараа зүгээр болно. Хүүхэд орой төрүүлэх тусам хөхнөөс гарах нь удаан байдаг. Хүүхэд бүрийн зан ааш, юмыг хүлээн авах нь өөр байдаг тул бусад хүүхэдтэй харьцуулах хэрэггүй. Хүүхдийн амтлах, юм ялгах чадвар нь сайжрах тусам мээмээ хөхөх гээд байдаг. Энэ үед нь эхчүүд хүүхдээ хөхнөөс нь шууд гаргах хэцүү болдог юм. Шууд гаргахад эхийн хөхний толгой хагарах аюултай байдаг. Хөхнөөс гаргах шиджилтийн явц долоо хоногоос нэг сар үргэлжилж ч болно. Хэрэв эх яаралтай ажилд орох буюу хол явах гэж байгаа бол гурван долоо хоногоос хөхнөөс нь гаргаж эхэлсэн нь дээр. Энэ үед эх хүүхдийн аль аль нь стресст орж болзошгүй тул сэтгэл санааны бэлтгэлтэй байх, хүүхдээ хөхүүлэлгүй байж дасгах нь чухал.
Бэлтгэл үе
Хүүхдийг хүчилж огт болохгүй. Эхлээд хөхүүлэхийн оронд угжаад үз. Угжаа халун усанд дүрж халаахаа бүү мартаарай.
Эхний үе
Хол зайтай бага багаар угж./09, 12, 15 цагт хөхүүлж, 18 цагт угжаад дахин 21 цагт хөхүүлнэ/
Хүүхэд хэрхэн хүлээж авч байгааг ажиглаж дээрх байдлаар 3-4 өдөр үргэлжлүүлнэ.  Хэрэв дасах хандлагатай байвал дараагийн үед шилж.
/08, 21 цагуудад хөхүүлж, 12, 15, 18 цагуудад угж/ Мөн 3-4 өдөр үргэлжлүүнэ. Дараагийн өдрүүдэд болж өгвөл нэг л удаа хөхөө хөхүүлээрэй. Аяндаа хүүхэд угжиндаа дасаад ирнэ. Тэр үед ч хөх чинэрэх нь ч багасах болно. Хүүхэд угж хөхөөд ирэхээр амандаа юм үмхэх гээд байдаг тул соосог эсвэл тоглоомоо үмхэхийг нь битгий хориглоорой. Эдгээр зуршил нь түүнд сэтгэл санаанд нь эерэгээр нөлөөлж байдаг юм. Угжний сүү халуун ч биш хүйтэн ч биш бүлээн байх хэрэгтэйг сана./37 градус /. Хүүхдээ угжихдаа эх хүүгээ биедээ аль болох ойртуулахад танил дассан үнэрт хүүхэд тайвширч угжаа сайн хөхдөг. Хүүхэд угж хөхөхгүй дургүйцээд байвал хэтэрхий хүчлэхгүй хэдэн цагын дараа эсвэл хэдэн өдрийн дараа дахин оролдоод үзээрэй.

Bblog

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж